Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

2,5 САЯ ТӨГРӨГӨӨР НОМЫН БАЯЖИЛТ ХИЙЖЭЭ

Сүхбаатар сумын Соёлын төв номын фондоо 120 ширхэг шинэ номоор баяжуулжээ. Улаанбаатар хотын Номын коллектор ХХК-тай гэрээ байгуулж, сум хөгжүүлэх сангийн 2,5 сая төгрөгөөр дээрх баяжилтыг хийсэн байна.

Одоогоор номын техник ажиллагаа хийгдэж байгаа, бүртгэн өаримтжуулаад удахгүй уншлагад гаргана. Ер нь манай сумын хүүхэд багачууд, томчууд бүгд номын маш сайн уншдаг. Уншигчид маань ч шинэ шинэлэг зүйлийг эрэлхийлж байдаг болохоор тэдний хэрэгцээг хангаж, шинэ номоор фондоо баяжуулсандаа баяртай байна. энэ дашрамд иргэдийнхээ овуны хөгжилд үргэлж хувь нэмрээ оруулж байдаг орон нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлье хэмээн номын санч А.Цэцэгмаа хэллээ.

Тус номын сан нь Монгол Улсад орчин цагийн номын сан үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан уралдааны шилдгээр шалгарсан билээ.