Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХУНГИЙН ЧУУЛГАНЫГ 12000 ГАРУЙ ЖУУЛЧИН ҮЗЖЭЭ

Дарьганга сумын Ганга нуурт жил бүр чуулдаг хунгийн чуулганыг энэ жил 12000 гаруй жуулчин үзсэн гэсэн судалгаа гарчээ. Энгийн жуулчид, шувуу судлаачид, гэрэл зурагчид, эрдэмтэд гээд хунгийн чуулганыг зорин ирэх жуулчдын тоо ийнхүү эрс нэмэгдсэн нь Ганга нуурын хамгаалалт сайжирсантай холбоотой аж.

2019 оноос Ганга нуурын усны түвшин, эргийн толио тэлсэн зэрэг нь хун чуулахад эерэгээр нөлөөлж, энэ жил урьд жилүүдээс олон хун чуулсан. Өмнө нь дээд тал нь 2-3 мянган хун чуулдаг байсан бол энэ жил 5000 гаруй хун чууллаа. Мөн цаг агаар дулаан, урт намар байсан учир хун шувууд 11 сарын сүүлээр буюу их орой буцсан гэж Дарьганга сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг мэдээллээ.