Такси үйлчилгээний UBCAB аппликейшн Сүхбаатар аймагт нэвтэрлээ. Үүнийг жолооч, үйлчлүүлэгч хоёр гар утсандаа татан авснаар хамгийн богино хугацаанд хоорондоо холбогдох боломжтой юм.
Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч такси дуудахад өөрт нь хамгийн ойр байгаа таксины жолооч холбогдож, тухайн иргэнд үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Баруун-Урт сумын иргэд хоёр километр хүртэлх газарт 2000 төгрөгөөр үйлчлүүлэх юм.
Энэхүү аппликейшнаа Улаанбаатар хотоос гадна 21 аймагтаа нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Үйлчлүүлэгч иргэд такси дуудах гэж дугаарыг нь хайхаас эхлээд асуудал үүсдэг бол энэ байдал үгүй болж байгаа юм. Харин жолоочийн хувьд сул золсолт гэж үгүй болно. Гэхдээ бүх жолоочийг бүртгэх боломжгүй учир амжиж бүртгүүлсэн жолооч нарт илүү ашигтай. Цаашлаад үнийн зохицуулалт, И баримт гээд бүх үйлчилгээг манай зүгээс зохицуулж өгнө гэдгийг UBCAB компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр хэллээ.