Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НЭМЭЛТ ТУНГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ДУНДЖААС ИЛҮҮ БАЙНА

Сүхбаатар аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалтыг 13 байнгын цэг, 15 явуулын цэгээр зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар хамрагдалт нэгдүгээр тун 96%, хоёрдугаар тун 92.6%, нэмэлт буюу гуравдугаар тун 50%-тай байна. Нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын дундажтай харьцуулахад 9,6%-иар илүү байна.

Сумдаас Асгат, Халзан, Онгон сумд хамгийн өндөр буюу 60 хувийн ирцтэй бусад сумд доод тал нь 40 хувьтай байна.ерөнхийдөө дархлаажуулалтын хамрагдалт аймгийн хэмжээнд сайн байгаа ч илүү идэвхжүүлэх шаардалагтай гэж аймгийнЭМГ-аас мэдээлэв.

Тус аймгийн хэмжээнд 12-оос дээш насны 46671 иргэн дархлаажуулалтад хамрагдах ёстой. Сүүлийн 24 цагт халдварын 11 тохиолдол шинээр нэмэгдснээр нийт батлагдсан тохиолдол 13873 болов. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр 7 хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурч байна.