Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОНЫ ШИЛДЭГ УНШИГЧИД ТОДОРЛОО

Сүхбаатар аймгийн оны шилдэг уншигчийг шалгаруулах Судар эгшиглэн-2021 төсөл амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Нэг жилийн турш үргэлжилсэн уралдаанд 309 хүн хамрагдаж, нийт 1182 ширхэг ном уншиж, тэмдэглэл хөтөлжээ. Төслийн хамгийн бага оролцогч дөрвөн настай, хамгийн ахмад нь 74 настай уншигч байлаа.

Уралдаан хоёр насны ангилалаар явагдсан юм. Улмаар хүүхдийн ангилалд

1-р байр: Б. Нандинцэцэг /Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч/

2-р байр: О.Баярсайхан /Наран сумын О.Дашбалбарын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагч/

3-р байр: Э.Анужин /Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн 3б ангийн сурагч/

4-р байр: Э.Даваасугар /Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч/

5-р байр: Э.Биндэрьяа /Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч/

Насанд хүрэгчдийн ангилалд 1-р байр: И.Даваадулам /Сүхбаатар сум, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нягтлан бодогч/

2-р байр: С.Дорждуламрагчаа /Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш /

3-р байр: М.Өлзиймөнх /Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга/

4-р байр: Д.Батдулам /Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш/

5-р байр: Ж.Шинэбаяр /Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан/  нар шагналт байранд шалгарч, аварга уншигчид боллоо.

Судар эгшиглэн-2021 төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал ивээн тэтгэсэн бөгөөд нийт 14 сая төгрөгийг зарцуулжээ. Мөн энэ сарын эхээр Соёлын яамны ажлын хэсгийнхэн тус аймаг ажиллах үеэрээ төслийн үйл ажилагаатай танилаж, 4,5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.