Нэрт дасгалжуулагч Ш.Пүрэвжав агсны нэрэмжит Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатарын баг тамирчид гурав дахь удаагаа тэргүүн байрыг эзэллээ.
Тус тэмцээн нь долоон насны ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг есөн дүүргийн шилдэг 400 орчим шатарчин оюун ухаанаа сорин өрсөлджээ. Сүхбаатар аймгаас бүх насны ангилалд 20 гаруй тамирчин оролцож, багаараа тэргүүн байрыг эзэлжэ. Ингэсээнр Сүхбаатар аймгийн өсвөрийн шатарчид УАШТ-д гурав дахь удаагаа багаараа тэргүүлж буй юм.
Тэд Оюунлаг шатрын клубын дасгалжуулагч багш Ж.Энхбаатар шавь нар юм. Амжилттай оролцсон баг тамирчдад УИХ-ын гишүүн Н.Ганибал өөрийн биеэр очиж баяр хүргэж, хүндэтгэл үзүүлжээ.