Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НИЙТ ХҮН АМЫН 22 ХУВЬ НЬ КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР АВЧЭЭ

Сүхбаатар аймаг 64 мянга гаруй хүн амтай. Коронавирусний халдвар бүх суманд бүртгэгдэж, нийт хүн амын 22 хувь нь тус халдвараар өвчилсөн байна. Сүүлийн гурван 7 хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурсан ч тайвшрах болоогүй гэдгийг аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна. Мөн вирусний омикрон хувилбараас сэргийлэхийн тулд иргэдийг нэмэлт буюу гурав дахь тундаа хамрагдахыг анхаарууллаа.

Аймгийн Шуурхай штабын ажлын хэсэг бүх сумдад ажиллаж, дархлаажуулалтын нэмэлт тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаад ирсэн. Үүнээс  хойш 14 хоногийн хугацаанд иргэдийн дархлаажуулалтад хамрагдах нь эрс нэмэгджээ. Одоогоор нэмэлт тунгийн хамрагдалт 55 хувьтай үргэлжилж байна. Энэ үзүүлэлтээр улсын хэмжээнд нэгдүгээрт бичигдэж байгаа ч цаашид дахин идэвхжүүлэх шаардлагатайг ЭМБ-аас зөвлөж байлаа.

12 дугаар сарын 22-ны байдлаар нийт батлагдсан тохиолдол 14027-д хүрсэн. Халдвартай 105 иргэн эмчлүүлж байгаагаас 40 нь ЭМБ-т, 65 нь гэрийн эмчилгээнд байна.