Монголын залуучуудын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн 2021 оны тэргүүний залуучуудыг шалгаруулав. Тодруулбал, залуучуудыг дэмжих өдөр буюу 12 дугаар сарын 25-нд зохион байгуулагдсан Next Step-2021 ёслолын үйл ажиллагааны үер есөн номинациар шилгүүдийг тодруулан, өргөмжилсөн юм.
Дэд бүцтийн салбар– Дөрвөлж ОНӨҮГ-ын дулаан ашиглалт, засварын инженер Ч.Болдбаатар
Хууль, эрхзүйн салбар– Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн ерөнхий шүүгчийн туслах Б.Цолмон
Боловсролын салбар– Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш А.Борогчин
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбар– Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сурвалжлагч,SBinfo.mn сайтын эрхлэгч Т.Одончимэг
Банк санхүү, эдийн засгийн салбар– Сүхбаатар Төрийн банкны харилцааны менежер С.Нямаа
Төрийн байгууллага– Дарьганга сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа
Соёл урлаг, спортын салбар– Жаахан шарга театрын морин хуурч, СТА Б.Тэгшжаргал
Эрүүл мэндийн салбар– АНЭ-ийн Онош зүйн тасийн лаборант Т.Мөнхбаяр
Бизнес, ХАА, ЖДҮ-ийн салбар: Дөрвөн эрдэнэ овто засварын төвийн захирал Х.Баттулга
Эв нэгдлийн одон, Сайн үйлстэн тэргүүний залуу– Арвижих дэлгүүрийн захирал Э.Энхцэцэг
Шилдэг салбар зөвлөл– Халзан сумын залуучуудын холбоо, Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн залуучуудын зөвлөл нар шилдгээр тодров.
Энэ удаагийн шилдгүүдийг 80 гаруй залуугийн дундаас шалгаруулж гаргаж ирсэн. Шалгаруулалтыг тэргүүлэгчдийн олонхын саналаар тодруулсан. Ингэхдээ тухайн нэ дэвшигчийн 2021 онд гаргасан ололт амжилтыг гол үндэслэл болгосон. Бизнес, үйлдвэрлэл эрхлэгчийг хичнээн ажлын байрыг бий болгож чадсан бэ гэдгээр голлон дүгнэсэн. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Next Step-2021 арга хэмжээнд маань 300 гаруй залуу оролцоо. Энэ нь бид бүхэн залуучуудын хүсэн хүлээдэг баярыг бий болгож чаджээ гэдгийг Залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал хэллээ.
Next Step-2021 ёслолын арга хэмжээний зохион байгуулалт, баярын үйл ажиллагааны талаар оролцогчид сэтгэл хангалуун байсан бөгөөд зохион байуулагчдад талархал илэрхийлж байсан юм.