Шинэ жилийн баяр болж буйтай холбоотойгоор тус аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдсээр байна. Энэ оны 12 дугаар сарын 20-ноос 27-ны согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 46, зам тээврийн осол гурав, жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил зургаа бүртгэгджээ.
Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт, мөн урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа аж. Тиймээс иргэдийг архи, согтуурууулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байхыг анхаарууллаа.