2021 оны жилийн эцсийн өрх хүн ам, мал тооллогын урьдчилсан дүн гарчээ. Сүхбаатар аймаг 2021 оны эцэст урьдчилсан байдлаар 18,8 мянган өрх, 65,1 мянган хүн ам, 4,2 сая толгой малтай болжээ. Урьд оноос өрх 0,6 мянга, хүн ам 0,8 мянга, мал 304,6 мянгаар өссөн байна.
Аймгийн хэмжээнд 15,4 мянган малчин мал маллан амьдарч байна. Нийт мал сүрэгт хонь 51,8 ямаа 32, адуу 8,7 үхэр 7,3 тэмээ 0,2 хувийн эзэлж байна. Мөн Түмэнцогтоос бусад 12 сум малаа өсгөжээ. Үүнийг төрлөөр авч үзвэл Дарьганга, Сүхбаатар, Түвшинширээ, Халзан сумд таван төрөл, Баруун-Урт,Асгат, Баяндэлгэр, Мөнххаан, Наран, Онгон, Уулбаян, Эрдэнэцагаан сумд дөрвөн төрөл Түмэнцогт сум хоёр төрөл дээр өсгөсөн байна.
Баяндэлгэр сум хамгийн олон буюу 523,1 мянган мал тоолуулж нийт мал сүргийнхээ тоогоор аймагтаа нэгдүгээрт Монгол Улсын 330 сумаас гуравдугаарт бичигдэж байна. харин Эрдэнэцагаан сум адуугаараа улсад тэргүүлж байна.