Сүхбаатар аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэж 50-д хүрэв. Сүүлийн 24 цагт таван суманд 55 тохиолдол шинээр бүртгэгдсэний хамгийн олон нь буюу 49 нь Баруун-Урт суманд байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсэнээр дагаад эмнэлгийн ачаалал дахин ихсэж байна.
Одоогоор халдварын улмаас ЭМБ-т 73 иргэн хэвтэн эмлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй 7, хүүхэд 10 байгаа аж. Эмчлүүлэгсдийг биеийн байдлаар авч үзвэл хөнгөн 47, хүндэвтэр 25, хүнд нэг иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Дархлаажуулалтын нэмэлт гурав дахьтунгийн хамрагдалт 58 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дөрөв дэх тунд иргэд хараахан хамрагдаж эхлээгүй байна.