Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

38 ӨРХ ”АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРЧЭЭ

Аймгийн Засаг даргын зөвлөлийн нэгдүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын өнгөрсөн оны аваргуудыг тодруулав. 38 аварга малчин өрх, аварга тариаланч, аварга тариаланч хамт олон тус бүр нэг шалгарлаа.

Аварга малчин өрхөд 13 сумаас 47 малчны материал ирснээс ийнхүү 38 нь аваргын болзлыг хангажээ. Тэдний шагналыг сар шинийн баярын босгон дээр аймгийн удирдлагууд хотонд нь очиж гардуулан өгөх аж.

Аварга малчин өрх

Асгат сум: Ц.Баасанбат, Цэдэндамба овогтой Болд, Лутжаргалын Батнасан
Баяндэлгэр сум: Чулуунбаатарын Ганжигүүр, Дамдинсүрэнгийн Ганзориг, Гомбосүрэнгийн Алтангэрэл
БаруунУрт сум: Дугарболдын Амаржаргал, Мөнхийнн Баяр-Ихт, Долгорын Очирболд, Дугаржавын Лутдорж
Дарьганга сум: Моонохой Мөнхбат, Боргилын Бямбадорж, Боргилчулууны Ганхуяг
Мөнххаан сум: Гарьдын Мөнхбаатар, Ж.Чогдогсүрэн, Гомбосүрэнгийн Эрдэнэбат
Наран сум: Цэндийн Баатар, Дашийн Донров, Банзрагчийн Эрдэнэзориг
Онгон сум: Должингийн Эрдэнэбаатар, Цэндийн Эрдэнэ-Очир, Ёлооны Батчулуун,

Сүхбаатар сум: Гүндэвийн Баярсүрэн, Цогзолын Цэвээндорж, Ооёогийн Болдхүү,

Түвшинширээ сум: Гончигсүрэнгийн Ганболд, Дэчинлхүндэвийн Баттөмөр, Очирын Тэгшжаргал
Уулбаян сум: Сандагжавын Энх-Оргил, Лхамсүрэнгийн Юмсүрэн, Бальдарийн Батхуяг
Халзан сум: Цэндийн Чулуунбаатар, Буйрын Соднаран, Загдаагийн Чинзориг,

Эрдэнэцагаан сум: Авирмэдийн Амарбаатар, Сувдын Жаргалсайхан, Дүгэрийн Батхүү
Түмэнцогт сум: Жигжидсүрэнгийн Ариунболд нар тус тус шалгарчээ.
Аварга тариаланч хамт олон: Түмэнцогт сумын Газрын чимэг ХХК

Аварга тариаланч: Онгон сумын иргэн Гомбын Магсар