Сүхбаатар аймагт коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунд нийт 21,9 мянган иргэн буюу хамрагдах ёстой хүн амын 58,2 хувь нь хамрагдаад байна. Мөн сайн дураар хамрагдах боложмтой нэмэлт дөрөвдүгээр тунд одоогоор 272 иргэн хамрагдаад байгаа аж.
Сум тус бүрт дархлаажуулалтын нэг нэг цэг ажиллаж байгаа бөгөөд өдөрт бүртгэгдэх халдварын тоо дахин нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор дархлаажуулалтад хамрагдах, нэмэлт тунг хийлгэх иргэдийн тоо нэмэгдэж байна гэлээ. Одоогоор вакцины хариу урвалтай холбоотой ямар нэг тохиолдол бүртгэгдээгүй гэж ЭМГ-аас мэдээлж байна.