Сүхбаатар аймгийн 13 сумын есд нь сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 135-аар нэмэгдэн 14613 боллоо. Ингэснээр ногоон бүсд байсан сумдууд эргэн улаан бүс болж, халдвар эрчимтэй тархаж байгааг ЭМБ-аас анхааруулав.
Одоогоор халдварын улмаас 470 иргэн эмчлүүлж байгаагаас 100 нь ЭМБ-т бусад нь гэрийн хяналтад байна. Аймгийн төвд халдварын улаан бүсийн хоёр эмнэлэг ажиллаж байгаа бөгөөд хүнд, хүндэвтэр өвчтөний ачаалал нэмэгдэж байгаа аж. Үүнээс гадна улирлын томуу томуу төст өвчин, осол гэмтлийн шалтгаанаар хэвтэн эмчлүүлэгчид их байгаатай холбоотойгоор нэдсэн эмнэлгийн ачаалал их байна гэж АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэллээ.
Халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд хамрагдсан иргэдийн тоо 500-д дөхжээ. Халдварын тархалт эрс нэмэгэж байгаа энэ үед иргэдийг нэмэлт тундаа, мөн 2012 онд төрсөн 12 нас хүрч буй хүүхдүүдийг дархлаажуулалтын нэгдүгээр тундаа хамрагдахыг санууллаа.