Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор аймгийн Засаг дарга М.Идэрбат Улаанбаатар хотод оршин суугаа, Сүхбаатар аймгийн үе үеийн Засаг дарга нарын төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. 80 жилийн хугацаанд тус аймгийг 18 Засаг дарга удирдаж байсан бгөөөд өдгөө тэдний ес нь эсэн мэнд аж төрж байгаас гурав нь орон нутагтаа амьдарч байна.
Удирдсан он жилийн тухайд Ж.Батсуурь найм, С.Түвдэн таван жил ажиллажээ. Бусад дарга нарын хувьд ихэнх нь дөрөв ба түүнээс доош жилийн хугацаанд ажилласан байна.
Энэхүү уулзалтын арга хэмжээнд засаг дарга асан Б.Чойжилсүрэн, С.Дорж, Ж.Гомблжав, Ж.Батсуурь, З.Энхтөр, Ж.Батсуурь нар оролцсон бөгөөд тэд нэгэн өдрийн турш өөрсдийн удирдахуйн арга туршлага, тухайн үед хийглэж байсан ажлууд, онцлогийн талаар ярилцаж цаашид аймаг орон нутгаа илүү хөгжүүлэхийн тулд хэрхэх тухай санал солилцсон байна.
Т.Дашсүрэн, Р.Эрдэнэцогт нар нь аймагтаа амьдарч байга бөгөөд тодорхой шалтгааны улмаас уг арга хэмжээнд оролцож чадаагүй аж.