Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАЛДВАРТ ӨРТӨХ ХҮҮХДИЙН ТОО ЭРС НЭМЭГДЭЖ, 143-Д ХҮРЧЭЭ

Нэгдүгээр сарын 15-ны 08 цагийн байдлаар ЭМГ-аас өгч буй мэдээгээр тус аймагт халдварын тохиолдол хоногт 139-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 14752 боллоо. халдварын хамгийн олон тохиолдол буюу 110 нь Баруун-Урт суманд байна.

Харин тус хугацаанд дөрвөн иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжснээр аймгийн хэмжээнд нийт эдгэрэлт 14117 болоод байна.

Халдварын улмаас АНЭ-т 76, сумдын ЭМТ-д 59, гэрээр 312 иргэн эмчлүүлж байна. үүнээс жирэмсэн эмэгтэй 13, 0-18 насны хүүхэд 143, гадаадаас ирсэн хоёр иргэн байна гэв.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тодорхойлох тандалт судалгааны ажил тогтол хийгдэж байгаа бөгөөд  бага насны хүүхэд халдварт өртөх явдал эрс нэмэгдсэн тул эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналта сайжруулж, дархлааг нь дэмжиж томуу томуу төст өвчний шинжи тэмдэг илэрмэгц харьяа ЭМБ-д хандахыг анхаарууллаа.