Туркын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА-ийн буцалтгүй тусламжаар Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, бүрэн тохижуулав. Ингэснээр орон нутгийн иргэд төлөвлөгөөт болон яаралтай мэс заслыг орон нутагтаа хийлгэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломж бүрдэж байна.
Тодруулбал, төслийн үр дүнд яаралтай болон бусад мэс заслын төрлийн тусламж авах шаардлагатай иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлгийг зорихооргүй болж байгаа юм. Мөн гуравдугаар шатлалын болон бусад эмнэлэгүүдийн ачааллыг бууруулах боломж бий болно гэдгийг албаныхан тодотгов.
АНЭ нь 13 сумын 65 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг бөгөөд зөвхөн мэс заслын тасаг жилд 7000 гаруй хүнд төлөвлөгөөт болон яаралтай мэс засал хийж, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг аж.