Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХАЛДВАРЫН 276 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Аймгийн Эрүүл мэндийн газраас сар шинийн баяр, амралтын өрүүдийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. 2 дугаар сарын 1-нээс 7-ны хооронд аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 917 шинжилгээ хийгдэж, 276 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Харин сүүлийн 24 цагт 23 тохиолдол нэмэгджээ.

Дээрх өдрүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг давхардсан тоогоор 465 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзүүлжээ. Баярын өдрүүдэд 22 эх амаржсан бөгөөд эх хүүхдүүдйн бие сайн байгаа гэв. Харин түргэн тусламжийн 441 дуудлага хүлээн авснаас 103 нь хүүхэд байна. Үүнээс 0-5 насны хүүхдийн томуу, амьсгалын замын өвчлөл 34 бүртгэгджээ. ЯТТ, хүлээн авах тасгаар 224, амбулаториор 1013 иргэн үйлчлүүлсэн байна.