Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН, СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт болж байна. Жил бүр зохион байгуулагддаг уг зөвлөгөөнд сумдын засаг дарга, агентлаг албадын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцдог бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар урилгаар оролцож байна.

Өнгөрсөн оны тухайд онцгой нөхцөл байдалд байсан ч төлөвлөгөөт болон хугацаат бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж эрчимжүүлсэн жил байсан. 2022 онд улс, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор, өрхийн эрүүл мэндийн төвийн барилгууд, авто зам түүнийг дагасан гэрэлтүүлгүүдийг нэмэгдүүлэх зэрэг 90 гаруй нэр төрлийн бүтээн байгуулалтын ажил өрнөхийг аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн үгэндээ онцлов.

Зөвлөгөөний эхний өдөр аймаг, сумын удирдлагууд 2021 онд орон нутагт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах бөгөөд сургалт хэлэлцүүлгээр үргэлжлэх энэ ажил нийт гурван өдөр үргэлжилнэ. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, зөвлөгөөнд оролцогчдоос коронавирусний түргэвчилсэн шинжилгээг авч байна.