Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ СҮХБААТАРЧУУД” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Англи хэлний боловсролыг дэмжсэн “Дэлхийд өрсөлдөх Сүхбаатарчууд” 10*10 төсөлт хөтөлбөр нээлтээ хийлээ. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн ЗДТГ болон Боловсролын газраас Олон улсын ETS байгууллагатай хамтран тус төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Төсөлт хөтөлбөрт ЕБС-ийн англи хэлний 10 багш, ахлах ангийн 100 сурагч хамрагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TOEFL JUNIOR шалгалтад бэлтгэх сургалтыг орон нутагтаа зохион байгуулах юм.

Хөтөлбөрийг хоёр талын гэрээ хэлэлцээрийн дагуу 70 хувь хөнгөлж, аймгийн ЗДТГ-аас дэмжлэг үзүүлж байгаа аж. Уг хөтөлбөрт аймгийн төвийн сурагчид төдийгүй Онгон, Түмэнцогт, Мөнххаан сумдын багш сурагчид хамрагдана.