Соёл урлагийн газраар ахлуулсан Угсаатны зүйн музей, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнтэй, үл хөдлөх дурсгалын улсын тооллогын баг 2 дугаар сарын 25-наас хойш 31 хүн чулууг бүртгэн баримтжуулаад байна.
Тодруулбал, Онгон сумын Будрын чулуу, Хөрөгтийн хүн чулуу, Шивээтийн хүн чулуу, Шартад хадны хүн чулуу, Таван толгойн хүн чулуу, Наран сумын Хүнт ухаагийн хүн чулуу, Сөдөтийн цагаан чулууны бичээс, Мандалын хүн чулуу, Дарьганга сумын Хөргийн хөндийн хүн чулуу, Гөхөлийн ширээний хүн чулуу, Ламтын хүн чулуу, Шувуутын хүн чулуу, Сүмтийн туурь, Хонгорын хүн чулуу, Вааран хавцалын булш зэргийг бүртгэж, фото зургаар баримтжуулжээ. Тооллогын баг үргэлжлүүлэн Эрдэнэцагаан, Түвшинширээ, Мөнххаан сумдад ажиллана.
Улс, аймгийн хамгаалалтанд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг бүртгэх, баримтжуулах зорилго бүхий уг тооллого нь улс орон даяар хийгдэж буй ажил юм.