2021 онд спортын өндөр амжилт гаргасан тамирчид, спортын холбоо /клуб/ дасгалжуулагч нарыг шагнаж урамшууллаа. Шатар, соробан сампин, усан спорт, бодибилдинг, жюү-жицү, таеквондо зэрэг спортын зургаан төрөлд Сүхбаатар аймгийн тамирчид амжилт гаргажээ.
Шагналыг аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Р.Алтаннар нар гардуулж өгөв. Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Улс орон болон орон нутгийн хэмжээнд нэрийн хуудас болон яваа тамирчдадаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсээд аймаг орон нутгийн зүгээсн спортын салбарт тусган ажиллаж байгаа онцлог ажлаас танилцуулав. Спорт цогцолборын барилга, сагсан бөмбөгийн заал бүхий зочид буудал, наадмын талбайн спорт комлекс баригдаж байгаа. Эдгээр обьект бий болсоноор хүүхдүүд, багш нарын спортоор хичээллэх, амжилт гаргах боломжууд илүү өргөн болно гэдгийг тэрээр онцоллоо.
Энэхүү урамшууллыг аймгийн Засаг даргын захирамжаар жил бүр улс, бүс, төв, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, багш дасгалуулагч, холбоодод олгодог уламжлалтай