Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жил болгон зарласантой холбоотойгоор Сүхбаатар суманд хоршоог хөгжүүлэх зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд тус сумын малчид, иргэд оролцож хоршоог хэрхэн хөгжүүлэх, түүний ач холбогдлын талаар мэдээлэл авав.

Сүхбаатар суманд 3-4 хоршоо байдаг ч тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн ноос, ноолуурын урамшуулал авах хэмжээнд л байдаг байна. Энэ нь гишүүдийн идэвх сул, мэдээлэл дутмаг, дэмжлэг болон хамтын ажиллагаа байдаггүй зэрэгтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Жишээлбэл, Номтын энгэр хоршоо 2012 онд байгуулагдсан. Газар тариалан болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх 50 орчим гишүүнтэй байгуулагдсан ч цөөрсөөр 30 хүрэхгүй гишүүн үлджээ. Тэд мөн л хоршоогоор дамжуулж зөвхөн ноос ноолуурын урамшууллаа л авдаг. Уг нь газар тариалан эрхлэх өөрсдийн талбайтай, сүү цагаан идээгээ боловсруулах арвин туршлагай, чадвартай гишүүдтэй. Гэвч мөн л яг дээрх шиг нөхцөл байдлаас болж үйл ажиллагаа нь зогсжээ. Сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөө ч их байсан гэж хоршооны тэргүүн Г.Сумъяа ярилаа.

хоршооны хөгжлийг дэмжих ажлын хүрээнд тухайн аймаг, сум орон нутгийн удирдлагуудын эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Энэ дагуу сумандаа хоршоог хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахаа Засаг дарга Б.Батхүрэл хэллээ. Энэ бол яалт ч үгүй иргэдэд хүлээлт үүсгээд байсан хэрэгцээт ажил юм. Бид орон нутагтаа хоршооллыг хөгжүүлж чадсанаар сумын эдийн засаг тэлж, ажлын байр нэмэгдэнэ, иргэдийн орлого өснө гэдгийг тодотгосон юм.

Зөвлөгөөний ажилд малчид, иргэд сэтгэл ч сэтгэл хангалуун байлаа.учир нь энэ төрлийн мэдээлэлгүй, мэдлэг хомс байснаа хэлж байв. цаашид ажил хэрэг болгох ёстой юм байна гэдгээ ч хэлж байв.

Малчид, иргэд өнөө цагт хүчээ нэгтэж,хамтарч хоршиж байж амжилтад хүрнэ. өөрөөр хэлбэл ингэж байж олон жилийн ченж системийг халж, мал малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээсээ өөрсдөө ашгаа хүртдэг болно. үүнийг л малчид, иргэдэд ойлгууах гэж хичээлээ. Сүхбаатар суманд хоршоо хөгжих олон боломж, давуу тал байна гэж Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Авирмэд хэллээ.