МҮХАҮТ-ын Сүхбаатар аймаг дахь салбар танхим 2021 оны ажил, үйл ажиллагаагаараа улсад тэргүүлж, Орон нутгийн шилдэг танхимаар шалгарав. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилласан байдал зэрэг онцлог ажлуудаараа ийнхүү шилдгийн болзолыг хангасан байна.
Мөн орчин цагийн худалдааны салбар үүссэний 100 жилийн ойг орон нутагтаа анхлан дээд түдшинд тэмдэглэсэн, худалдаа үйлчилгээ эрхлэгчдээ идэвхжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, салбарын ажилчдаа төрийн болон салбарын шагналд хамруулах ажлыг маш сайн хийж чадсан. Энэ бүхэнд салбар танхимын ерөнхийлөгч, тэргүүлэгчдийн үүрэг оролцоо их байсан гэдгийг Сүхбаатар аймаг дахь салбар танхимын тэргүүн Б.Мөнхбат онцоллоо.
Өнгөрсөн онд тус салбараас төрийн шагналтан 22, салбарын шагналаар 73, аймаг орон нутгийн болон ТББ-уудын гээд нийт 541 гишүүн шагнагджээ.
Тус танхимыг орон нутагт бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гишүүд бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд онцгой идэвх санаачилга гаргаж амжилттай ажиллаж байгааг МҮХАҮТ-аас онцлон сайшаажээ.