Дэлхийн эмч нарын баярын хүрээнд цар тахлын хүнд цаг үед идэвх зүтгэл гаргаж бусдыгаа манлайлан ажилласан эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, шилдэг баг, хамт олон, ажилтанг шалгаруулж,аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Шилдэг эмч хоёрыг тус бүр таван сая, шилдэг сувилагч тусгай мэргэжилтэнг гурван сая, шилдэг баг хамт олонг гурван сая төгрөг, шилдэг ажилтанг хоёр сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Шилдэг эмчээр АНЭ-ийн ЭБЭ-ийн их эмч Р.Сувдаа, Асгат сумын ЭМТ-ийн их эмч Б.Сумъяасүрэн, шилдэг сувилагчаар Тэмүүлэн ӨЭМТ-ийн сувилагч С.Ганчимэг, шилдэг ажилтнаар Баяндэлгэр сумын ЭМТ-ийн туслах сувилагч Ж.Аажий, шилдэг баг хамт олноор АНЭ-ийн Онош зүйн засаг шалгарсан юм.
АНЭ-ийн Онош зүйн тасаг нь 11 мэргэжлээр нарийн мэргэшсэн 26 хүний нөөцтэй.
2021 онд оношилгоо шинжилгээний 15 чиглэлээр 90 төрлийн тусламж үйлчилгээг 141.9 мянган хүнд үзүүлжээ. Тус хамт олон нь коронавируст халдварын цар тахлын үед Рентген шинжилгээг 19554 хүн, түргэвчилсэн шинжилгээг 19174
хүнд хийжээ. Covid-19 халдварыг илрүүлэх молекул биологийн шинжилгээг аймаг орон нутагтаа хийж нийт 17174 хүнийг оношилсон байна. Шээс дамжуулах сувагт JJ стент гуурс тавих аргыг мэс заслын тасагтай хамтран үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. Мөн иммуннофлуоресцентын аргаар зүрх судас, чихрийн шижин, уушигны эмболизм, гүний тромбоз, мөн Витамин Д шинжилгээг хийх аргыг нэвтрүүлж, ЭХО оношилгоогоор шөрмөсний гэмтлийн үед ахилийн шөрмөсийг шинжлэх зэрэг аргуудыг лабораторит нэвтрүүлсэн байна. Өнгөрсөн онд оношилгоо шинжилгээний санхүүжилт эрүүл мэндийн даатгалын сангаас -227 сая төгрөг , сайн дурын шинжилгээгээр 100 сая төгрөгний санхүүжилтийг авсан байна.
Аймгийн Засаг даргын санаачлагаар эмч эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг даргын нэрэмжит шагналыг 2021 оноос олгож эхэлсэн юм.