Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 42 ИРГЭН ТЭНЦЖЭЭ

4 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд улс орон даяар зэрэг явагдсан төрийн албаны ерөнхий шалгалт амжилттай явагдаж дууслаа. Сүхбаатар аймгийн 155 иргэн тус шалгалтад хамрагдсанаас 42 нь тэнцжээ. Шалгалтыг зургаан ээлжээр зохион байгуулсан бөгөөд ямар нэг зөрчил гараагүй гэв.

Анх шалгалтад орохоор 175 иргэн бүртгүүлсэн ч 20 нь тодорхой шалтгааны улмаас орж чадсангүй. Тэнцсэн иргэдийн тоо бага байгаа нь хувь хүний бэлтгэлтэй шууд холбоотой. Шалгалтын ерөнхий агуулга бүхий ном байдаг. Түүнийг маш сайн уншиж судалснаар тэнцэх боломжтой. Шалгалтыг ТАЕЗ-өөс зохион байгуулдаг учир ямар нэг гадны нөлөө орох боломжгүй, тиймээс шалгалтын үеэр ямар нэг асуудал гараагүй гэж Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Баянмөнх хэллээ.

Тэнцсэн 45 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх бөгөөд тусгай шалгалтад орж тэнцсэнээр зохих ажлын байранд орно. Тус аймгийн хэмжээнд одоогоор 50 орчим ажлын сул орон тоо байгаа бөгөөд бүгд түр орлон гүйцэтгэгчтэй байгаа аж.