Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХОРООГООР ШАЛГАРЧ, ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Сүхбаатар сумын Ахмадын хороо 2021 оны анхан шатны Улсын тэргүүний ахмадын хороогоор шалгарч, шагналаа аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяагаас гардан авлаа. Тус хороо өнгөрсөн онд Сум хөгжүүлэх сангаас 373 сая төгрөгийн дэмжлэг авч, хорооны байрандаа их засвар хийж, бүрэн тохижуулжээ.

Мөн чийрэгжүүлэлтийн танхимыг бий болгосноор ахмадууд өглөө бүр тогтсон цагт цуглан хамтдаа дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндийн өдрийн үйлчилгээг авч хэвшжээ.

Манай хорооны үүд хаалга өдөр бүр нээлттэй байж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө талаар сум орон нутагт болж буй бүхий л үйл ажиллагаа, арга хэмжэнд ахмадууд тэгш оролцдогоороо давуу талтай. Сумын удирдлагууд болон ААНБ-ууд ахмадуудаа маш сайн дэмжиж хамтран ажилладаг учир ахмадууд маань үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Бидний хамтын ажиллагааны үр дүнд энэ хүндтэй шагналыг хүртэж байна хэмээн сумын ахмадын хорооны тэргүүн М.Оюунчимэг ярилаа. Тус сум 320 гаруй ахмадтай аж.

Аймгийн ахмадын хороо мөн өнгөрсөн оны үйл ажиллагаагаараа улсын шилдэг хороогоор шалгарсан юм.