Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ҮНИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ЦАХИМ ТЭМЦЭЛД НЭГДЭЖ БАЙНА

МҮЭХ-оос үнийн өсөлтийн эсрэг цахим тэмцлийг өрнүүлж, улмаар Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр ажиллаж буй. Уг тэмцэлд Сүхбаатар аймгийн ҮЭХ, холбооны гишүүн байгууллагын ажилтан албан хаагчид болон, иргэд нэгдэж байна.

Сургууль, цэцэрлэгүүд болон Цайрт минераль компани, зарим төрийн байгууллагын ажилтнууд дээрх тэмцэлд нэгдэж байгаагаа үнийн өсөлтийг эсэргүүцсэн, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан уриа лозон барьж илэрхийлжээ.

Сүхбаатар аймагт сүүлийн нэг жилийн хугацаанд бензин 760-950 төгрөгөөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин буюу 25,1 хувиар өссөн байна. Энэ нь иргэдийн амьдралд асар их дарамт болж, авч буй цалин хөлс нь хаанаа ч хүрэхүй үнийн өсөлтөд туйлдаж байгаа тухайгаа тэд ярьж байлаа.