“Мозотой Монгол-2022” аян Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Барс моторс компани үйлдвэлэсэн хоёр төрлийн автомашинаа тус аймгийн иргэдэд танилцуулж мэдээлэл өглөө. Орон нутгийн иргэд дотооддоо үйлдвэрлэгдсэн автомашиныг сайшаан хүлээн авч байна.
Монгол Улсдаа авто машин үйлдвэрлэнэ гэдэг олон давуу талтай. Наад зах нь автын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудтай хамтран ажиллах, тэднийг дэмжих боломжтой. Тиймээс Барс моторс компанийн баг хамт олон өөрсдийн машинаа орон нутгийн иргэдэд танилцуулах, захиалга авах, цаашлаад орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар танилцуулж яваа гэв. Тэдний аялал Сүхбаатар аймагт үргэлжилж, Түмэнцогт, Мөнххаан, Баруун-Урт сумын иргэдэд авто машинаа танилцуулсан юм. Авто машиныг унаж үзсэн орон нутгийн иргэд ч сэтгэл хангалуун байж, маш сайн гэсэн үнэлгээг өгч байлаа.
Барс моторс компанийн үйлдвэрлэж буй авто машин бензин /Mozo/ болон цахилгаан /Hero/ гэсэн хоёр төрлийн сонголттой. Аль аль нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдгийг тэд онцолж байлаа. Нөгөө талаараа иргэд компанид хөрөнгө оруулах замаар ноогдол ашиг хүртэх боломжтойгоос эхлээд эко автомашин хэрэглэснээр олон олон хөнгөлөлт, урамшууллыг эдлэх боломжтой. Дугаарын хязгаарлалтад хамрагдахгүйгээс гадна урьдчилгаагүй, банкны хамгийн уян хатан нөхцөлтэй зээлээр авна гэдгийг тусъомпанийн үйлдвэр хариуцсан захиал Б.Амарсанаа онцлон хэлж байна.
Монгол улс ийнхүү дотооддоо авто машин үйлдвэрлэж эхэлснээр экспортын автомашины тоог бууруулж, гадагш урсах валют дотооддоо үлдэнэ. Мөн хуучин ба стандарт бус жолооны хүрдтэй машинудыг дагасан эрсдлээс үүдсэн осол аваар ч багасах юм. Иймээс иргэдийг дотооддын үйлдвэрлэлээ дэмжиж, хамтран ажиллахыг компанийн хамт олон уриалж байлаа.