Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СОЁЛЫН ТӨВИЙНХӨӨ ДЭРГЭД ОЛОН ТӨРЛИЙН ДУГУЙЛАНГ ХИЧЭЭЛЛҮҮЛЖ БАЙНА

Түвшинширээ сумын Соёлын төв дэргэдээ олон төрлийн дугуйланг хичээллүүлж байна. Сум орон нутгийнхаа хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх зорилгоор ажилчдынхаа ур чадварт түшиглэн дугуйлангуудаа явуулдаг. Жижүүр нь үндэсний шагайн харвааг хүүхдүүдэд заадаг бол үйлчлэгч нь гар урлалын дугуйланг удирдан явуулдаг.

Энэ жишгээр ажилтан тус бүр нэг дугуйланг хариуцан явуулдаг байна. Даралтат хөгжим, номын элч, найрал дуу, монгол өв соёл, шагайн харваа, бүтээлч багш зэрэг зургаан төрлийн дугуйлан хичээллүүлдэг бөгөөд цаашид бүжгийн дугуйланг явуулахаар төлөвлөжээ. Учир нь одоогоор мэргэжлийн бүжгийн багшгүй байгаа тухай Соёлын төвийн эрхлэгч Л.Гантуул ярилаа.

Дээрх дугуйланд сумын 80 гаруй хүүхэд хамрагддаг бөгөөд бүгд маш сайн, идэвх санаачлагатай оролцдог байна.