Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ААШ ТЭМЦЭЭНҮҮД ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ БОЛЖ БАЙНА

Аймгийн БТСГ-ын календарчилсан төлөвлөгөөний дагуу долоо хоног бүрийн Бямба, Ням гарагуудад аймгийн аварга шалгаруулах /ААШ/ спортын уралдаан тэмцээнүүд болж байна. Ковид-19 халдварын улмаас сүүлийн хоёр жил зохион байгуулагдаагй учир энэ жил спортын тэмцээнүүд оролцоо маш сайн, өргөн цар хүрээтэй бож байна гэдгийг аймгийн БТСГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганхүү хэллээ.

Мөн сумд, багуудын бэлтэл сайн, үзэгч хөгжөөн дэмжигчид ч ихтэй байна. Үнэхээр өнгөрсөн хугацаанд иргэд спортоор путагпаж байсан гэдэг нь харагдаж байна гэдгийг ч тодотгов.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд гэхэд өсвөр үе, насанд хүрэгчдийн воллейбол, хөл бөмбөг, хөнгөн атлетик, аэробикийн ААШ гэсэн дөрвөн төрлийн тэмцээн зэрэг зохион байгуулагдсан юс. Аймгийн хэмжээнд жилд 30 гаруй төрлийн спортын тэмцээн болдог байна.