Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МСҮТ-ИЙН СУРАЛЦАГЧИД МЭРГЭЖЛЭЭ СУРТАЛЧИЛЖ БАЙНА

Сүхбаатар аймаг дахь МСҮТ-өөс мэргэжил сурталчилах өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус төвд 13 төрлийн мэргэжлээр 16 ангид 374 суралцагч суралцаж байгаа бөгөөд хоёр жил тасалдаад байсан төмөр замын болон бэлэг дурсгал урлалын ангидаа энэ жилээс дахин элсэлт авч эхэлжээ.

МСҮТ-ийн нийт төгсөгчдийн 70 орчим хувь нь төгсөөд шууд ажлын байран дээр гардаг байна. Тэд төрийн байгууллага, хувийн хэвшилд ажиллахаас гадна төсөл хөтөлбөрт хамрагдаж өөрсдөө үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь ч бий.

Сурагцагчид өөр өөрсдийн мэргэжлээр хийсэн бүтээлээ дэлгэн танилцуулж байна. Өдөрлөгт аймаг, сумын ЗДТГ, БШУГ болон холбогдох албаны хүмүүс оролцож, цаашид суралцагч, төгсөгчдийг сурах хугацаанд болон төгссөн хойно хэрхэн дэмжих, хамтран ажиллах боломжтой талаар МСҮТ-ийн удирдлагуудтай санал солилцжээ.