Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг энэ онд 1 сая 100 мянган ширхэг модыг тарихаар төлөвлөжээ. Нийтийн гудамж талбай гэхээс илүүтэй ААНБ болон айл өрхийн хашаа, талбайг моджуулах зорилтыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ жилийн мод тарилтын ажлыг иргэдэд түшиглэнэ гэв.
Урьд жилүүдэд ихэнхдээ нийтийн эзэмшлийн зам талбайд бүх нийтээр мод тарьсан. Харин энэ жил ААНБ, айл өрхийн хашаа, эргэн тойрныг ногооруулж, моджуулахыг төлөвлөлөж байгаа. Аймгийн иргэн тус бүр таван ширхэг мод тарина. Ингэхдээ мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газраас суулгацыг өөрсдөө худалдан авна. Мөн энэ жил манай газраас 26 мянган ширхэг модны тендерийг зарлаж, улиас хайлаас модны суулгацыг татан авсан. Эдгээрийг 13 сумандаа хуваарилж өгнө. Үүнийг сум орон нутгаас тогтоосон нийтийн талбайд тарих юм. Улиас, хайлаасны тухайд манай аймгийн хөрсөнд зохицдог, манайхан ч ургуулж сурсан. Үүнээс гадна ААНБ-уудыг ургамалжсан хашлага хийх зөвлөмж, уриалгыг хүргүүлж байгаа. Бүх нийтээр мод тарих өдөр дуахгүй болно. Гэхдээ Сүхбаатар аймгийн хувьд иргэд, ААНБ-ууддаа зориулж модны тарьц суулгацны үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар энэ оны хаврын мод тарилтыг албан ёсоор эхлүүлж байна гэж БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулуун хэллээ.