Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ИРГЭДИЙН ДУНД ЗҮРХ СУДАС, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ӨВЧЛӨЛ ӨНДӨР БАЙНА

Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх нийтийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношлогоонд тус аймгийн 65,3 мянган иргэн хамрагдана. Тус аймгийн хэмжээнд хүүхдүүдийн дунд амьсгалын зам болон амны хөндийн өвчлөл өндөр байдаг бол насанд хүрэгчдийн дунд зүрх судас, хоол боловсруулах зам, осол гэмтлийн шалтгаант өвчлөл хамгийн их байна. Нас баралтын шалтгааны дийлэнх хувийг хавдар болон зүрх судасны өвчин эзэлдэг гэдгийг ЭМБ-аас мэдээллээ.

Эрүүл мэнд үндэсний баг уриан дор улс орон даяар өрнөж буй бүх нийтийн үзлэгийн хүрээнд 15 аймгийн нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулсаны нэг нь Схбаатар аймаг. Тус төвийг бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийж байгаа ч одоогоор зарим тоног төхөөрөмжүүд ирээгүй байна. Гэсэн хэдий ч өөрсдийн нөөц боломжид тулгуурлан үзлэгийг эхлүүлээд байна. Үзлэгт бүх насны иргэд зургаан багцаар хамрагдана. 0-18 насны хүүхдүүд өрх, сумын ЭМТ-д, 18-аас дээш насныхан АНЭ-т үзлэгт хамрагдах юм. Тиймээс иргэдийг эрт илрүүлэг үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагынхан уриалж байлаа.