Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЖИЛ 92,7 ХУВЬД ХҮРЧЭЭ

5 дугаар сарын 4-ний байдлаар тус аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажил маш амжилттай буюу 92,7 хувьтай үргэлжилж байна. Дархаажуулалтын ажил ийн урагштай байгаа нь сум орон нутгийн удирдлагууд, малчдын дэмжлэг, хамтын ажиллагаа маш сайн байгаатай холбоотойг аймгийн МЭГ-ын дарга М.Молорчимэг цохон тэмдэглэв.

Сүхбаатар аймгийн хэмжээнд шүлхий өвчинд мэдрэг мал, амьтныг дархлаажуулах ажил 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 13 сумын 8570 малчин өрхийн 290842 үхэр, 204 гахайг бүрэн хамруулахаар төлөвлөсөн. Уг ажлыг гүйцэтгэх 61 ажлын хэсэг сумдад ажиллаж, ийнхүү дархлаажуулалтын ажил дуусах шатандаа оржээ.