Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НОМЫН БАЯРААР ҮЛГЭРИЙН БААТРУУД ЧУУЛАВ

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээг энэ онд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. тус аймагт номын баярын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Энэ үеэр номноос амилсан “Миний дуртай баатрууд” сэдвийн хүрээнд үлгэрийн баатрууд нэгэн дор чуулсан нь онцлог байв.

Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, “Илүү ихийг уншья” номын баярын арга хэмжээнд иргэдийг идэвхтэй оролцохыг аймгийн засаг даргын орлогч Г. Мөнхзаяа уриалав.

Сүхбаатар аймгийн Соёл урлагийн газраас бүх нийтийн уншлагыг дэмжих, номын өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчилах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгын дор тэмдэглэж байна.

Аймгийн Нийтийн номын сан жил бүр энэ өдрийг бүх нийтийн хүрээнд орон нутагтаа тогтмол тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд номын сангийн үй ажиллагааг цахимаар олон нийтэд танилцуулах, иргэдтэй хамтран ховор нандин номын үзэсгэлэн гаргах, тэргүүний уншигч хүүхэд, гэр бүл, байгууллага шалгаруулах, нутгийн зохиолчдыг оролцуулсан “Уран зохиолын үдэш” уулзалт ярилцлагын арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байгаа тухай Нийтийн номын сангийн дарга Х.Мөнгөн-Өлзий ярилаа.

Үндэсний бичг соёл, номын өдрүүдийг аймгийн соёл урлагийн багууллагууд хамтран зохион байгуулж байгаа. Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг уг арга хэмжээнд орон нутгийн иргэд ч идэвхтэй оролцдог. Ялангуяа сүүлийн жилүүдэд иргэдийн ном унших  дадал нэмэгдэж, Сүхбаатарчууд нас харгалзахгүйгээр номтой нөхөрлөдөг болсныг холбогдох байгууллагууд онцолж байна. тийм ч учраас энэ удаагийн номын баярын арга хэжмээнд номонд дуртай, номыг шимтэн уншдаг уншигч, бичигч иргэд, хүүхэд багачууд, номын хорхойтнууд хамрагдаж байна.