Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

5 дугаар сарын 29 Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулж аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв. Тус аймгаас төрийн цэргийн байгууллагын 160 гаруй алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

Харин энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд орон нутагтаа ажиллаж амьдарч,  цэргийн албанд үүрэг гүйцэтгэж яваа 130 энхийг сахиулагч оролцсон юм. Аймгийн Засаг дарга М.Идэрбат тэдэнд Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, амжилт хүслээ. Мөн энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, өдгөө эр цэргийн алба, эх оронч үзлийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах үйл хэргийг биеэрээ үлгэрлэн яваад онцгойлон баяр хүргээд аймаг орон нутгийн шагналаар бүх албан хаагчдыг шагнаж урамшууллаа.