Алтан овоо, Шилийн богд, Ганга нуур, Талын агуйг багтаах Дарьганга нутаг бол тус аймгийн яалал жуулчлалын гол бүс нутаг. гэсэн хэдий ч хамгийн олон сөнөсөн гал уултай, хүн чулууны өлгий нутаг гээд Сүхбаатар аймгийг зорин ирэх аялагч, жуулчдад үзэх харах зүйл их. Нутгийн иргэд ч өөрийн аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар бүрэн аялаагүй байдаг. Тиймээс Бударын чулуу, Онгон таван булаг, Дэлгэрхаан уул, Хужиртын хавцал зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий сонин содон, байгалийн үзэсгэлэнт гадруудыг цувралаар танилцуулж байна. Та бүхэн ээлжит аялалдаа заавал эдгээр газруудыг төлөвлөн, зорьж очоорой.
Бударын чулуу
Онгон сумын төвөөс баруун урагш 70 километрт байх Бударын чулуу хэмээх энэхүү газарт эртний дурсгал орших ба нутгийнхан “Догшин Бударын чулуу” хэмээн нэрлэдэг. Хад цохиот сонин тогтоц бүхий газар юм. Бударын чулууны дунд хавьцаах ханан хаднаа хоёр хэсэг газар хүн, адуу мал, ан амьтдын дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон сийлсэн байна. Энэ дурсгалыг 1996 онд Монгол, Солонгосын хамтарсан “Дорнод монгол” төслийн хээрийн шинжилгээний экспедиз илрүүлэн судалсан байдаг. Мөн 2020 онд түүх соёлын дурсгалт зүйлийг илрүүлэх, баримтжуулах ажлын хэсэг Бударын чулуунаас улаан зосон зураг илэрүүлсэн нь томоохон олдвор болжээ.
Онгон таван булаг
Баяндэлгэр сумын нутагт онгон элс хормойдон орших Баруунбулаг, Дундбулаг, Талбулаг, Гүнбулаг, Зүүнбулаг зэрэг элснээс эх авсан үзэсгэлэнт булгуудыг Онгон таван булаг гэж нэрлэдэг. Голын хоёр талаас үзүүрээрээ бөхийн нийлж ургасан 33 салаа, 3 булаг бүхий элснээс ундрах харанхуйн рашаан ус, ногоон хөв бүхий Дунд булаг, Зүүн булаг зэрэг элсний үзэсгэлэнт булгууд, тэнд байх эмийн ургамал өнгө өнгийн шавар, шороон будаг нь байгалийн ховор дурсгалд ордог.