Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НАРХАН ХҮҮХДИЙН СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 7-Р САРЫН 2-НД ЗОГСОНО

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд  нархан хүүхдийн сувилал нь хоёр ээлжээр 60 хүүхэд хамруулан ажиллаж байна.  АНЭ-ээс ирүүлсэн 1-3 насны, онцгой хяналтын суурь эмгэгтэй, дархлаа дутмагшилтэй өвчлөмтгий хүүхдүүдийг хамруулж байна. Сувилал нь өдрийн эмчилгээний  5 хоолтой. Сүү, тараг, хүнсний нооо зэрэг аминдэм, эрдэс бодисоор баялаг сувилалын хоолоор үйлчилж байгаагаас гадна бариа засал, ясны шөл,  шар сүү, сүү, хар цай гэх мэт эмийн бус уламжлалт эмчилгээнүүд хийгдэж байгаагаараа онцлог. Сувилалд АНЭ-ийн хүүхдийн тасгийн болон, уламжлалт эмчилгээний эмч, сувилагч нар хуваарийн дагуу ажиллан эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Нархан сувилал нь аймгийн төвөөс  4 километр “Амгалант дэнж” ахмадын сувиллын дэргэд байрлаж байгаа бөгөөд 7 дугаар сарын 2-ннос үйл ажиллагаагаа зогсоох аж.