Аймгийн БОАЖГ-аас 2022 оны хаврын мод тарилтын талаарх дүн мэдээллийг танилцуулла. Сүхбаатар аймгийн хэмжээнд долоон төрлийн 102.874 ширхэг мод сөөгийг тарьхад нийт 303,1 сая төгрөг зарцуулсан байна. Мод тарих ажилд 137 ААНБ-ын 9142 албан хаагч, иргэн оролцжээ.
Тодруулбал, 1942 айл өрх хашаандаа 12762, ААНБ-ууд эзэмшлийн талбай, орчиндоо болон бичил цэцэрлэгт 57569 багт 2810 төв суурин газарт 24483 хамгаалалтын зурваст 5250 ширхэг мод сөөгийг тарьсан байна. Мөн 12500 м2 зүлэгжүүлэлт, цэцгийн мандлыг хийжээ.
Хаврын мод тарилтад иргэн, ААНБ-ууд идэвхтэй хамрагдаж, одоо ч айл өрхийн хэмжээнд мод тарих ажил үргэлжилж байгаа аж. Сүхбаатарчууд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, бүх түвшинд оролцоо сайн байнааг онцоллоо.