Сүхбаатар аймагт ноос угаах үйлдвэр баригдаж байна. Одоогоор барилгын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд хил нээхийг хүлээж байгаа аж. Учир нь үйлдвэрийн тоног төхөөрөмж БНХАУ-ын хил дээр хүлээгдэж байгаа юм байна. үйлдвэрийг энэ улиралдаа багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.
Тус үйлдвэр нь орон нутагтаа анхдагч төдийгүй ноос, ноолууран бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэлэх томоохон ажлын эхлэл болж буй. Үйлдвэр ашиглалтад орсноор 30-40 хүн тогтмол ажлын байраар хангагдах юм.