Баруун-Урт суманд хөдөө аж ахуйн цогцолбор тун удахгүй ашиглалтад орно. Одоогоор цогцолборын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Нийт 20 га газрыг хамрах тус цогцолборт арваад төрлийн үйл ажиллагаа явагдах юм.
Малын тэжээлийн ургамал тарих, төмс хүсний ногоо тариалах, малын эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх цэг байгуулах, сумын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийн агуулах барих, мод үржүүлгийн талбай, хүүхдийн сувилал буюу зуны цэцэрлэг байгуулах зэрэг ажлууд цогцолборт хийгдэх юм байна.
Цогцолборын ажил өнгөрсөн 5 дугаар сараас эхэлсэн. Одоогоор хашаажуулалт бүрэн хийгдэж дуусган, ногоон тэжээл,төмс хүнсний ногоо тарих талбайг бэлтгээд байна. Мөн ОНХС-ийн 20 сая төгрөгөөр гүн өрмийн худаг гаргаж, 2,7 сая төгрөгийн өртөгөөр бороожуулах системийг бий болгосон. Ингэснээр тариалалтын талбайн усалгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэсэн үг. Цаашид цогцолборын үйл ажиллагааг сайжруулах, зарим бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт татах үүднээс олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах хүсэлтүүдээ хүргүүлээд байгаа. Эхнээсээ таатай хариу ирж байгаа гэж Баруун-Урт сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Н.Гантөмөр хэллээ.
Тус цогцолборыг Баруун-Урт сумын ИТХ-ын тогтоолоор сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байгуулахаар шийдвэрлэжээ.