Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТӨВ ТАЛБАЙГАА ИЖ БҮРНЭЭР НЬ ЗАСАЖ, ТОХИЖУУЛЖ БАЙНА

Сүхбаатар сум төв талбай буюу их жанжин Д.Сүхбаатарын талбайгаа иж бүрнээр нь засварлан, тохижуулж байна. Орчин үеийн шийдэл, тохижилтоор хийгдэж буй уг ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 293 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.

Нийт хоёр га газарт засвар, тохижилт хийгдэж байгаа аж. Одоогоор ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Сүүдрэвч, усан оргилуур, гэрэлтүүлэг, явган хүний зам гээд бүгдийг багтаасан энэхүү бичил амралт зугаалгын хүрээлэнг 7 дугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Энэ бол иргэдийн ажиллаж, амьдрах орчны чанарын сайжруулах зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг гэдгийг орон нутгийн удирдлагууд онцоллоо.

Хүүхэд багачууд төдийгүй залуучууд, ахмад настнууд гээд бүхий л насныхан чөлөөт цагаа өнгөрүүлэх, мөн оройн цагаар ирж тухлах боломжтой учир энэхүү талбайн тохижилтын ажилд орон нутгийн иргэд ам сайтай байна.

Сүхбаатар сум бол их жанжин Д.Сүхбаатарын төрөлх нутаг билээ.