Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЧАМБАЙ ДАРЬГАНГА БЭЛГИЙН БАГЦЫГ ХУДАЛДААНД ГАРГАНА

Орон нутагтаа хувцас, тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа чявуулдаг Чамбай брэндийн хамт олон аймгийнхаа 80 жилийн ойд зориулан Чамбай Дарьганга бэлгийн багцыг худалдаанд гаргахад бэлэн болжээ.

Тус багцад орон нутагтаа, өөрсдийн гараар нэрж хийсэн шимийн архи, хөмүүл, сорс, ааруул, нутгийн онцлогийг илэрхийлсэн уран зураг бүхий хүзүүний гоёлын алчуур зэрэг багтжээ.

Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд ЖДҮ-ийн хөгжил шат ахиж буй ч орон нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд бүтээгдэхүүн хомс. Тэгвэл түүхт ойн босгон дээр ийнхүү цоо шинэ бэлгийн багц бий болж байна. Бэлгийн багц нэг ширхэг нь 38800 төгрөгийн үнэтэй. Мөн Чамбай дарьганга шимийн архийг дангаар нь худалдаанд гаргаж байгаа аж.