Сүхбаатарчууд жил бүр эрийн гурван наадмаараа нааддаг уламжлалтай. Үндэсний сур харваа жилээс жилд хөгжиж, тамирчдын ур чадвар дээшилж, сонирхогчдын тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Аймгийн 80 жилийн ойгоор үндэсний сурын зүүн бүсийн чуулга харваа болж, амжилт гаргасан харваачдад спортын зэрэг цол олгоно. Үүнтэй холбоотойгоор баяр наадмыг зорин ирэх харваачийн тоо урьдчилсан байдлаар 500 дөхжээ.
Хэд хэдэн аймагт зэрэг ой болж байгаа ч ганцханн манай аймгийн баяр наадамд амжилттай оролцсон тамирчдад цол, зэрэг олгохоороо онцлог. Өөрөөр хэлбэл энэ эрхийг зөвхөн манай холбоо авч чадсан. Мөн бид энэ жил шинэ талбайн шинэ зурхайд наадна. Тиймээс бид маш их ач холбогдол өгч, мэдээж түүхэн ойн түрүүгээ авч үлдэхийг зорьж байгаа. Манай харваачид аймгийн төв болон дөрвөн суманд гал болон бэлтгэлээ базааж байна гэж аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн Э.Сансартайван хэллээ.
Сурын шинэ талбайн хашаа хайс татах ажил дууссан, одоогоор зурхай цутгалтын ажил хийгдэж байгаа аж.