Аймгийн “Жавхлант шарга” МСУХолбоо ММСУХ-ны дээд шагнал, Азийн морин спортын холбооны нэрэмжит шагнал болох Алтан морь шагналаар шагнуулжээ. Энэхүү шагналыг ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадсан, Монголын их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд өндөр гавьяа байгуулсан байгууллага, хурдан морины зүтгэлтэнд олгодог аж.
Холбооны үйл ажиллагааг олон жил тасралтгүй, тогтвортой явуулсан гэдэг гол шалгуураар Жавхлант шарга МСУХ дээрх шагналын эзэн болжээ. Тиймээс энэ бол хурдан морины өв соёлоо түгээн дэлгэрүүлж, өнөөг хүртэл улсын хэмжээнд нэр алдраа цуурайтуулж яваа Сүхбаатар нутгийн үе үеийн уяачид, морины зүтгэлтнүүдийн шагнал гэдгийг Жавхлант шарга МСУХ-ны удирдлагууд тодотгож байна.
Шагналыг 7 дугаар сарын 23-ны өдөр Морины олимп гэгдэх “Их хурд-2022” наадмын нээлтийн үйл ажиллагаан дээр олгосон бөгөөд шагналыг “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүлэгч Р.Ганхуяг, н.Нямаа нар гардан авчээ.