Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

10 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ ЭНДЖЭЭ

Түвшинширээ сумын Өлзийт багийн “Өлзийт хурд” уяачдын галын ойн нэрэмжит наадам өнөөдөр тус багт болжээ. Наадмын хурдан морины уралдааны үеэр 10 настай эмэгтэй хүүхэд мориноос унаж, газар дээрээ амиа алджээ.

Уралдааны зөвшөөрлийг сумын засаг дарга олгосон бөгөөд хязаалан, дааган насны морьд уралдах байжээ. Эхний нас буюу хязаалангийн уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж, нэг нь ийнхүү амиа алдсан байна. Улмаар дааганы уралдааныг цуцалсан байна.