Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УНГАРЫН ЭЛЧИН САЙД 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ОРОЛЦОХООР ИРЛЭЭ

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Борбала Анна Обрушански УИХ-ын гишүүн Н.Ганибалын урилгаар Сүхбаатар аймагт зочлон ирлээ. Тэрээр аймгийн 80 жилийн ойд оролцохын сацуу Дарьганга, Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр сумдаж ажиллаж, түүхт, дурсгалт газрууд, хүн чулуудтай танилцах аж.

Тэрбээр Сүхбаатар аймагт анх удаа ирж буй бөгөөд тал нутгийн үзэсгэлэнг магтаад, өнгө үзэмж сайтай, цэвэрхэн тохилог аймаг байна хэмээн сайшаав. Элчин сайдыг УИХ-ын гишүүн Н.Ганибал, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар угтан авч, аймаг болоод баяр наадмын талаар товч мэдээлэл өгч, мөн цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, аймгийн 80 жилийн ойн хүндэт тэмдгийг гардууллаа.