ЭМЯ-ны 590 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар АНЭ хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо. 8 дугаар сарын 24-ний өдрөөс ашиглалтад орсон тус бэсрэг үйлдвэр нь цагт хоёр баллон цэнэглэх хүчин чадалтай. Мөн сумдын ЭМТ-ийг хүчилтөрөгчөөр хангах бүрэн боломжтой аж.
Хүчилтөрөгч бол хүний амь тэнссэн тусламжийг үзүүлэх, амь насыг аврах хамгийн чухал хэрэгсэл байдаг. Бид өмнө нь Улаанбаатар хотруу 560 км замыг туулж баллоноо цэнэглэдэг байсан. Сардаа доод тал нь таван удаа явна. Үүнд сардаа багадаа л зургаа орчим сая төгрөг зарцуулдаг байсан. Ковид 19 халдварын дэгдэлтийн оргил үед хүчилтөрөгчийн хэрэглээ хамийн их байсан бөгөөд баллоноо цэнэглэхийн тулд өдөрт хоёр удаа Улаанбаатар хотруу явдаг байлаа.
Харин тус үйлдвэр ашиглалтад орсноор эдийн засаг, цаг хугацааны хувьд асар их хэмнэлттэй. Хүчилтөрөгчийн баллоны хувьд хангалттай байгаа. Өнгөрсөн онд орон нутгийн санхүүжилтээр 20 сая төгрөгөнд баллон авч өгсөн. Харин бид цаашид эмнэлгийнхээ бүх ханын системийг холбох зорилгыг тавьсан. Ингэснээр баллон зөөх шаардлагагүй болно. Үүнийг аймгийн Засаг дарга шийдэврлэж өгөхөө илэрхийлсэн гэдгийг АНЭ-ийн дарга Д.Мөнзул хэллээ.
Уг үйлдвэрийн үйл ажиллагаа жилийн дөрвөн улиралд зогсолтгүй явагдана. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн оператор, ээлжийн ажилчдыг тусгайлан бэлтгэжээ.