Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МСҮТ 240 ГАРУЙ СУРАЛЦАГЧИЙГ ШИНЭЭР ЭЛСҮҮЛЖЭЭ

Сүхбаатар аймаг дахь МСҮТ 2022-2023 оны хичээлийн жилд 10 мэргэжлээр шинээр 243 суралцагчийг элсүүлжээ. Үүнээс 145 нь насан хүрэгчдийн буюу нэг жилийн ангийн суралцагчид байна. Энэ хичээлийн жилийн онцлог нь аймгийн Засаг даргын дэмжлэгээр ойжуулагчийн ангийг шинээр нээсэн бөгөөд нийт 25 иргэнийг ойжуулагчаар бэлтгэх юм.

Энэ нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийглэж буй ажил бөгөөд сумдыг мэргэжлийн ойжуулагчтай болгох аж. Мөн түр завсарлаад байсан төмөр замчин бэлтгэх ангидаа насанд хүрэгчдийг элсүүлжээ. Нэг жилийн хугацаатай насанд хүрэгчдийн ангийн бүртгэл дууссан, харин 2,5 жилийн хугацаатай 9 дүгээр ангитгсөгчдийг элсүүлдэг ангийн суралцагч нь дүүрээгүй учир нэмэлтээр элсэлт авч байгаа гэлээ.

Ийнхүү Сүхбаатар аймаг дахь МСҮТ нь 14 мэргэжлээр 438 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.